Бөхийн бэлтгэл хийж байгаад гэнэт нас баржээ
Увс аймгийн Улаангом сумын иргэн 33 настай Т үндэсний бөхийн бэлтгэл хийж дуусаад ухаан алдан сэхэл авахгүй байсаар нас баржээ.
Тэрбээр өнгөрсөн даваа гаргийн үдэш 20.00 цаг өнгөртөл гурван цагийн хугацаатай бэлтгэл хийсэн гэнэ. Түүнийгээ дуусгаад удалгүй ухаан алдсан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасагт хамт байсан хүмүүс нь хүргэсэн ч нас барсан байжээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач ямар нэг хууч өвчингүй, аймгийн начин цолтой нэгэн бөгөөд цогцост хийсэн шинжилгээгээр биедээ ил харагдах гэмтэл шарх байгаагүй гэнэ.
Үүнээс өмнө тус аймагт аймгийн арслан цолтой Х гэх залуу зүрхний өвчний улмаас аймгийн Спорт хорооны байранд таалал төгссөн аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.