Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Япон руу явуулсан шинжилгээнээс омикроны 16 тохиолдол урьдчилсан байдлаар бүртгэгдсэн
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүний өгүүлж байгаагаар Япон улсын лаборатори руу илгээсэн 100 шинжилгээний 16-аас нь урьдчилсан байдлаар коронавирусийн омикрон хувилбар илэрчээ. Шинжилгээний эцсийн хариу хоёр хоногийн дараа гарна гэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Эхний ээлжинд 16, 11 ба 12 дугаар сарын нийт 100 сорьцыг Япон руу явуулсан. Эхний байдлаар 16 сорьцоос омикрон илэрсэн. Давтан шинжилгээний хариу хоёр хоногийн дараа гарна. Лабораторийн явц нь өөрөө жаахан удаан учраас ингэж удаж байгаа.
Лондонд очсон манай улсын иргэнээс омикрон илэрсэн. Гэхдээ тэрхүн замдаа авсан байх магадлалтай гэж бид үзэж байгаа. Өмнөд Солонгост илэрсэн омикроны хувьд манай улсын тэр иргэн тэнд оршин суудаг, тусгаарлалтад байхад нь илэрсэн юм билээ.
Омикрон илрэх нь цаг хугацааны асуудал. Үүнээс айж эмээгээд, үймээд байх явдал байхгүй. Хоруу чанараараа дельта хувилбараа гүйцэхгүй гэж олон улсад мэдээлж байгаа. Дэлхийн 138 улсад энэ хувилбар тархаад байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.