СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-04

Б.Мөнхжин: Эрээн хотын хил нээгдэх эсэх нь халдварын нөхцлөөс шалтгаална

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Урд хөршөөс түүхий эдээ татаж авдаг барилгын компаниуд, ГХЯ-ны консулын газрууд мөн Эрээн дэх консулын газрууд танхим болон цахим хосолсон байдлаар уулзаж хуралдлаа.

Энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Ачаа барааг Ханги-Мандал, Гашуунсухайт зэрэг боомтуудаар татан авах боломжуудыг аж ахуй нэгжүүддээ танилцууллаа. Дэлхийн даяар төмөр зам болон ложистикийн асуудал хүнд байна. Энэ байдлаас болоод хуваарьт оруулах нөхцөл байдал хүндэрсэн. Бид эхний ээлжинд онц стратегийн гэгдэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, “Таван Толгой түлш” компанийн барьцалдуулагч түлш гэдэг ч юм уу энэ гол асуудлууд дээр төмөр замын захиалгууд өгөхөөр ажиллаад явж байгаа.

Жишээ нь, Оросоос ч гэдэг юм уу. КОВИД-ийн нөхцөл байдал хяналтад орохгүй бол бид нарын 28 хоногийн төсөөлөл биелэлээ олж ирнэ. Хэрэв Эрээн хот цар тахлыг хяналтдаа аваад, дахин тохиолдол илрэхгүй бол тухайн хот үе шаттайгаар хилээ нээнэ” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.