СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-06

Ардчилсан Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлсэний төлөө хоригдож болохгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын удирдлагууд ХЭҮК-ын гишүүдтэй уулзлаа.

Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдан, хоригдож болохгүй. ХЭҮК энэ талд мэдрэмжтэй ажиллаж олон улсын гэрээ конвенцийн дагуу шуурхай ажиллах шаардлагатайг энэ үеэр ярилцлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:

- Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн олон залуучуудыг сүүлийн хэдхэн өдрийн дотор барьж хорьж байна. Хорио цээрийн дэглэм суларч байгаа учир энэ асуудалд нийтийн сонсгол зохион байгуулах бодолтой байна. ХЭҮК маш том эрхтэй болсон.

Д.Монголхүүг баривчлаад зогсохгүй шүүх хурал болох гэж байна. Үүнд ХЭҮК-ын гишүүд та бүхэн оролцож дүгнэлт хийхийг хүсэж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Iинээр томилогдсон ХЭҮК-ын гишүүд сайн ажиллаж байгаа. Гэвч хүний эрх зөрчигдөж байгаа тохиолдолд шуурхай ажиллах, мөн ирсэн гомдол шийтгэлийг шийдвэрлэсэн тухай мэдээллээ нээлттэй олон нийтэд таниулах шаардлагатай.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Ардчилсан нийгэмд хүний үндсэн эрх бол үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх байдаг. Гэтэл даргаас зөвшөөрөл авч өөрийнх нь эсрэг жагсана гэдэг хуультай. Дарга өөрийнхөө эсрэг жагсаал хийхийг зөвшөөрөхгүй болохоор цагдаа иргэдийн хооронд маргаан үүсдэг. Энэ байдал Ардчилсан нийгэмд байж болохгүй гэж онцлов.

Харин ХЭҮК-ын гишүүд, жагсаал цуглааны тухай хууль нь 1994 онд батлагдсан. Түүнээс хойш шинэчлэл хийгдээгүй тул өнөөгийн нөхцөл байдалд тус хуулиар зохицуулах боломжгүй олон асуудал байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST
2 жилийн өмнө
197.211.58.67

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.