LIVE: Сайд Х.Нямбаатарыг огцруулахыг шаардаж буй иргэд ХЗДХЯ-ны гадаа хонож байна
NoDoubleStandard хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, С.Одбаяр, Чинбат нарыг энэ сарын 4-ны шөнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс баривчилсан.
Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчдын биед халдсан хэмээн баривчилсаныг эсэргүүцэж, ХЗДХЯ-ны гадаа жагсаал зохион байгуулсан. Тэдний хувьд хууль бусаар баривчлагдсан хүмүүсээ суллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас шаардсан юм. Тэд шаардлагын хариугаа авах хүртэл яамных нь гадаа хононо нь гэдгээ мэдэгдсэн. Ингээд манай сурвалжлах баг 22.00 цагт очих үед Эрүүгийн цагдаагаас Ганхөлөг гэх залууг 30 минутын дотор ирэхгүй бол албадан баривчилна хэмээн авч явсан талаар ярьлаа. Тэдний зүгээс ажлаа хийж чадахгүй байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.