СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы эрдэмтэд коронавирусийн эм боловсруулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

 

Японы "Biomimetics Sympathies" компани коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, эмчлэх бодисын патент авчээ.

Энэхүү шинэ эмчилгээний бодис нь дархлааны систем, хариу урвалыг бэхжүүлэн, эсрэг биеийг үүсгэж, үүдэл эсийн эмчилгээ хийх чадвартай бөгөөд цар тахлын эсрэг эм болох өндөр үр дүнг харуулаад байгаа аж.

Харин одоогийн байдлаар Япон улсад коронавирусийн хөнгөн болон хүндэвтэр өвчтөнүүдийг эмчлэхэд судсаар тарьдаг "Сотробимаб" эмийг хэрэглэж байгаа аж.

Цар тахлын эсрэг арга хэмжээг хариуцсан Эдийн засаг, санхүү, сэргээн босголтын сайд Ясутоши Нишимура энэ сарын 12-ны өдөр "NHK" агентлагт "Токио дахь эмнэлгийн байгууллагуудад коронавирустэй өвчтөнүүдэд эсрэг биеийн коктейлийн эмчилгээ хийж байгаа бөгөөд өвчтөнүүдийн 95 хувийнх нь биеийн байдал сайжирсан" хэмээн ярьжээ.

Тодруулбал, аж. Халдварын эхэн үеэс эхлэн эмчилгээнд хамрагдах хүртэлх хугацааг авч үзэхэд хөнгөн өвчтөнүүдийн 56-аас дээш хувь нь дөрөв хоногийн дотор, хүндэвтэр өвчтөнүүдийн 63-аас дээш хувь нь тав хоногийн дараа сайжирсан байна.

аж. Мөн тус өдөр Японд 4,171 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт батлагдсан тохиолдлын тоо 1,641,705-д хүрээд байгаа юм.

Эх сурвалж: NHK

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.