Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргал Сан-франциско дахь консулаар томилогдон очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслахаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан Лүндэнбазарын Түвшинжаргал уржигдар АНУ-ын Сан-Франциско дахь ЕКГ-т консулаар томилогдон очиж, ажлаа хүлээн авчээ.

Гадаадын аль нэг оронд консулаар томилогдох хүн тухайн орныхоо хэлийг ахисан түвшинд сурсан, Гадаад харилцааны яаманд гурваас доошгүй жил ажилласан, олон улсын харилцааны чиглэлээр баклавраас доошгүй зэрэгтэйгээр суралцаж төгссөн байх ёстой байдаг.

Гэвч .

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрх нь дуусгавар болохын өмнөхөн өөрийн шадар туслах Л.Түвшинжаргалыгаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилох гэж байсан боловч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй олон хүний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч томилж чадаагүй юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.