БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсад айлчилж байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчний тусгай үүргийн онгоцоор "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт хүрэлцэн ирснээр эхлүүлжээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны хэлэлцээ хийх юм.

, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад хүмүүс багтсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.