СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-22

Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтад оржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусжээ.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Энэхүү төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн төвд хоногт 3,000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж, шахмал түлш гарган авах нөхцөл бүрдсэн байна.

Мөн төслийн хүрээнд аймгийн төвийн 3-р багийн гэр хороололд шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламжийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан нь амжилттай ажиллаж байгаа аж. Эдгээр ажлууд нь орон нутгийн байгаль орчныг сайжруулж, бохирдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж, ашиглалтад өгөөд, амжилттай ашиглалтад оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болж байгаа юм.

Мөн шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох

Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил нэг жилийн хугацаанд хийгдэх аж.

Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч "Набсан" ХХК болон "Эс Энд Эй Трейд" ХХК нарын түншлэлтэй 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ийнхүү хүлээлгэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.