СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-22

Архангай аймгийн Засаг даргыг огцруулсан шийдвэр хууль бус гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Архангай аймгийн ИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засаг даргаа огцруулав. Ингэхдээ нийт 39 төлөөлөгчийн 21 нь уг хуралд оролцож, 20 хүний саналаар Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан юм.

Тус аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 20 нь АН-ын төлөөлөгч, 19 нь МАН-ын төлөөлөгч бөгөөд тус аймагт АН засаглаж байсан ч ийнхүү АН-аас томилогдсон. Засаг даргаа огцруулах хуралд АН-аас гуравхан төлөөлөгч оролцож, намынхаа эсрэг санал өгч "урвагч" гэх нэрийг зүүжээ. Урвагчдын саналын гороор Ардчилсан засаг дарга Д.Золжаргал ийнхүү огцорсон аж.

Бүлгийн дарга Ч.Мөнхбат сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Энэ хурал нь Нэгжийн хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр нь хүчин төгөлдөр биш. Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 14 төлөөлөгчийн гарын үсэг бүхий 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргыг огцруулах тухай албан бичигт дурьдагдсан үндэслэлүүд нь хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэх заалтыг зөрчиж хуулийн хугацаанд хуралдуулаагүй.

Иймд . Энэ хурал нь МУЗЗНДНТУТХ буюу нэгжийн хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах тухай гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус. Хууль бус учраас бид тус хуралд оролцоогүй” гэв.

Мөн тэрбээр, дэлхий нийтээр цар тахлын халдвартай тэмцэж буй хүнд цаг үеийг далимдуулан улстөржилт хийж байгаад харамсалтай байна гэсэн юм. Харин намынхаа эсрэг гарын үсэг зурсан хүмүүсийн өмнөөс би хариулах боломжгүй. Гэхдээ намд дүрэм журам гэж бий. Түүний дагуу гишүүддээ хариуцлагаа тооцох байх гэж бодож байна. Хуулийнхаа хүрээнд үндэслэлгүй, хууль зөрчсөн нь нотлогдоогүй асуудлаар хуралдсан хурал байлаа. Мөн нэгжийн хуулиа зөрчсөн хурал болсон. Түүнчлэн Засаг даргын түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан байна. Эхнэр нь, ээж нь, хоёр хүүхэд нь халдвар авсан байгаа. Өөрийгөө тусгаарласан үед нь ийм шийдвэр гарна гэдэг их харамсалтай гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.