- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын 28-ны өдөр I тунд 5322, II тунд 1732, нийт 7054 иргэнийг дархлаажууллаа. Үүнээс 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тун хийлгэсэн байна.
Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дээр байрлах вакцинжуулалтын нөхцөл байдлыг сурвалжиллаа. Тус цэгт иргэд 10-20 минут дугаарлаж байгаагаа дурдсан юм. 12-15 насны хүүхдүүдийн хувьд эцэг, эхтэйгээ найз нөхөдтэй хамт ирсэн байв.
Гэвч иргэд бороонд зогсож, дугаарлаж байсан юм. Зарим иргэдийн хувьд бороотой энэ үед сургууль руугаа оруулан дугаарлуулж болохгүй зүйл байхгүй гэх саналыг хэлж байлаа.
Эцэг, эхчүүдийн хувьд ДЭМБ-аас ЭМЯ-ны зөвлөснөөр хүүхдээ вакцинд хамруулах нь зөв хэмээж байна. Файзер вакцины үр нөлөө сайн гэх мэдээллийг иргэд авсан гэдгээ дурдсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.