СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2021-06-24

🔴 LIVE: Эзнийхээ мөрөн дээр суугаад зугаалдаг "Балдан ах" муур

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Эзнийхээ мөрөн дээр суугаад хотоор зугаалдаг “Балдан ах” муурыг та бүхэндээ танилцуулж байна. Муурын эзэн Ш.Аюурзанатай хэсэг хугацаанд ярилцлаа.

-“Балдан ах” муурыг танилцуулахгүй юу?

-Нэг нас нэг сартай, эр муур. “Азтай савар” группээр дамжуулан над дээр үрчлэгдэж ирсэн.

-Хэрхэн мөрөн дээрээ суулгаж сургасан бэ?

-Хүмүүжилтэй холбоотой байх. Манай муурын зан ааш маш зөөлөн, ямарваа нэгэн зүйл сурахдаа сайн. Дуулгавартай байдалтай холбоотой байх.

-Ингээд муураа мөрөн дээрээ суулгаад явах үед хүмүүс юу гэж хэлдэг вэ?

-Урьд нь бол гайхах байсан байх. Одоо бол ямар хөөрхөн муур вэ гээд их сонирхож, илдэг. Одоогоор муураа жинлэж үзээгүй. Одоо жинлэж үзэх гээд явж байна. Манай муур идэх, унтах, гадуур зугаалах дуртай. 

-Ямар учраас “Балдан ах” гэж нэрийг өгсөн юм бол?

-Миний хувьд айлын ганц тиймээс ахтай болох хүсэлтэй байсан болохоор ах гэж нэрлэсэн. Нэрнийн хувьд миний гэр бүлийн гишүүн учраас хүн шиг нэр өгсөн. Балдан ах гээд өөрийн гэсэн фэйсбүүк хуудастай байгаа.

-Зарим хүмүүс муурыг тань худалдаж авах талаар санал тавьдаг гэл үү?

-Тийм тохиолдол байгаа. ". Яагаад ингэж үнэлсэн бэ гэхээр өөрийнх нь эвдэж сүйтгэсэн эд хөрөнгө, хоол ундны зардал, эдэлж хэрэглэж байгаа зүйлсийг нь багтаасан. Гэхдээ муураа зарахгүй. Манай муурыг авах хүсэлтэй хүмүүст хөгжилтэй байдлаар ингэж хариулдаг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.