АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 1 сарын өмнө

Б.Жавхлан: Дулаан, цахилгааны хөнгөлөлтийг зогсоож, хүүхдийн мөнгийг төсөвтөө уялдуулж олгоно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 сарын өмнө

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийх үеэрээ төсвийн тодотгол хийх нөхцөл бүрдсэн эсэх талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа. 

Тэрбээр "Төсвийн тодотголыг хуулийн дагуу л хийнэ. Хуульд тодотгол хийх таван нөхцөл байдаг. Одоогоор төсвийн тодотгол хийх эдийн засгийн зайлшгүй шаардлага, нөхцөл бүрдээгүй байна. Одоо долдугаар сарын 1-нээр дуусаж байгаа эдийн засгаа дэмжих 7-8 төрлийн арга хэмжээ байгаа.

Хүүхдийн мөнгө, ус тогны мөнгө, зээлийн ангилал хойшлуулсан зэрэг арга хэмжээ дуусаж байгаа юм. Харин бид цаашид алийг нь үргэлжлүүлэх вэ, алийг нь үргэлжлүүлэх шаардлагагүй вэ гэдэгт шийдвэрлэн тодотгол хийх болно. Энэ шийдвэрийг ойрын хугацаанд гаргана.

Эрүүл мэндийн салбар энэ онд төсөвлөсөн хэмжээндээ зарцуулалт хийгдээд хангалттай хүрээд явж байгаа. Тог, дулаан, ус зэргийг цаашид үргэлжлүүлэх талаар хэлэлцэх,. Бид олон халамжийн асуудлыг хязгаарлаж, эдийн засагтаа анхаарахад чиглэж байна. Энэ олон халамжийн бодлогыг зогсооход шоконд орох хэсгийг анхаарч үр дүнтэй чиглэсэн халамжийн бодлогыг баримтлах болно.

Улсын наадам тэмдэглэж өнгөрүүлэх, Ардын хувьсгалын 100 жил тэмдэглэх төсөв бол хоёр өөр тусдаа шийдвэр. Тусдаа хоёр төсөв. Ардын хувьсгалын 100 жилтэй холбоотой төсвийг тусад нь шийдвэрлэнэ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
139.5.216.199

Аль алийг нь үргэлжлүүл мэдүү

Зочин
1 сарын өмнө
202.126.88.37

tog usaa odo oorsdoo tol thuu dawruu ymbee

Зочин
1 сарын өмнө
202.126.88.228

он гартал суудлаа олтол аль алын үргэлжүүлсэн дээр бхаат

иргэн
1 сарын өмнө
202.9.40.61

тогны мөнгийг үргэлжлүүлвэл хэрэгтэй

Зочин
1 сарын өмнө
202.126.88.72

Ус тог дулаан үргэлжлүүлвэл сайн бнаа

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.