СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-06-16

🔴 LIVE: Наадмыг нийслэлд цахимаар хийнэ. Аймаг, суманд зохион байгуулахгүй байх шийдвэр гарлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Зарим үйлдвэр үйлчилгээний газрын үйл ажиллагаанд долоо хоногоор хязгаарлалт хийх шийдвэр гарсан. Тухайлбал: Хоол үйлдвэр үйлчилгээ буюу заалны үйлчилгээг 7 хоног хориглоно. Коронавирусийн эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гарсан. Эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулахад анхаарахыг Ерөнхий сайд анхаарууллаа. Нэг ч хүний амь насыг хохироохгүй байхад анхаарч ажиллахыг чиглэл болгосон.

Монгол Улсын хувьд нас баралтын түвшин бусад улстай харьцуулахад 0.5 буюу бага байгаа ч нас баралтыг бууруулахад анхаарахад Ерөнхий сайд чиглэл өглөө. Цаашид аль болох хатуу хөл хорио тавихгүй байхад анхаарч байгаа.

Цар тахалтай холбоотой чухал нэгэн асуудал бол баяр наадмыг зохион байгуулах юм. Үүнтэй холбоотой . Үндэсний баяр наадмыг Улаанбаатар хотод тэмдэглэнэ. Тэмдэглэхдээ үзэгчгүй цахимаар тэмдэглэх болно. Үүнтэй холбоотой хэмнэсэн зардлыг эмнэлэгүүдэд, цар тахалтай тэмцэхэд зориулах юм.

Мөн “Эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд эдийн засгийн өсөлт ажиглагдсан.

Сангийн сайд Б.Жавхлан: Энэ оны төсвийн орлого 5 сарын 30-ны байдлаар 98 хувьтай гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өндөр тоо юм. Мөн 2019 оноос давж гарч ирсэн. Тэгэхээр бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ сайн үр дүн гаргасан. Энэ жилийн хамгийн сайн үр дүнг И-баримтууд дээр гаргасан статистик тоо шүү. Энэ тоогоор 2020 оны мөн үетэй харьцуулахад 25 хувийн өсөлттэй. ААН-үүдийн борлуулалтын орлого ч өсөлттэй байгаа. . Тэр тусмаа тэр худалдааны салбарын өсөлт маш сайн байгаа. Хүргэлтийн үйлчилгээ гэх мэт үйлчилгээ нэвтэрснээр илүү өсөлт гарсан гэж харж байна. Мөн уул уурхай дагасан салбар ч өсөлттэй байна. Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл ч энэ өсөлтөд нөлөөлсөн гэж бодож байна.

Өнөөдрийн байдлаар иргэдэд 94 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Эндээс эргээд төсөвт орж ирж байгаа орлого 104 тэрбум болсон байх жишээтэй. Үлдсэн энэ зээлийн хөтөлбөр үргэлжлээд явна.

Энэ зээлүүд бол ажлын байраа хамгаалж үлдэх, ААН-үүдээ дэмжих банкаар дамжиж байгаа ажил юм шүү. Тэрнээс биш байгууллага бүрт өгөх хандив тусламж биш. Иргэдэд очиж байгаа зээлийн зөрүү 9, 10 хувийг төрөөс дааж байгаа.

Чулуун нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад бага байгаа. 2019 онтой харьцуулахад 2 дахин бага байна. Тэгэхээр энэ эдийн засгаа аврах зээлийн үр дүн сайн гарсан гэж харж байна. Гэхдээ энэ нүүрсний экспортод анхаарахад онцгой анхаарч, хил дээр гацаад байгаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Цаашид төр, ААН, иргэд гэсэн гурван талын хариуцлагаа сайжруулж анхаарах хэрэгтэй байна. ААН-үүд, ард иргэд маань өөрсдөөсөө шалтгаалсан бүхий л арга хэмжээг авч хичээж байхыг уриалж байна.

Төгрөгнийн ханш 2850 гэсэн ханшин дээр 10 сар тогтвортой байгаа нь сүүлийн 30 жил харагдаагүй үзэгдэл. Цаашид ханш хөдлөх дарамт бага байгааг Монгол банкнаас харж байгаа. Энэ жил 225 сая ам.долларын орлоготой явж байна. Төв банкнаас авсан мэдээллээр энэ оны 3-р улиралд төгрөгийн ханш дээр дарамт бага байна. 4-р улиралд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалах урьдчилсан дүгнэлт харагдаж байна. . Хил дээр гараад байгаа гацалттай холбоотой тээврийн үнэ өсөж байгаа асуудал. Үүнийг засгийн газраас шийдвэрлэх арга хэмжээг авах хэрэгтэй гэж бид харж байна. Түүнээс биш урт хугацааны нөлөөтэй инфляц байхгүй.

Улсын төсөвт гэнэт сэтгэл хөдлөлөөр тодотгол хийдэг байж болохгүй. Тодотгол хийдэг 5 нөхцөл байдаг. Өнөөдрийн байдлаар тодотгол хийх зайлшгүй шаардлага нөхцөл бүрдээгүй. Одоо 7 сарын 1-нээр дуусаж байгаа эдийн засгаа дэмжих 7-8 төрлийн арга хэмжээ байгаа.

Хүүхдийн мөнгө, ус тогны мөнгө, зээлийн ангилал хойшлуулсан зэрэг арга хэмжээ дуусаж байгаа юм. Харин бид цаашид алийг нь үргэлжлүүлэх вэ, алийг нь үргэлжлүүлэх шаардлагагүй вэ гэдэгт шийдвэрлэн тодотгол хийх болно. Энэ шийдвэрийг ойрын хугацаанд гаргана.

Эрүүл мэндийн салбар энэ онд төсөвлөсөн хэмжээндээ зарцуулалт хийгдээд хангалттай хүрээд явж байгаа.  Тог, дулаан, ус зэргийг цаашид үргэлжлүүлэх талаар хэлэлцэх, хүүхдийн мөнгийг төсөвтэй уялдуулан шат дараалалтай бууруулах талаар ярилцана. Бид олон халамжийн асуудлыг хязгаарлаж, эдийн засагтаа анхаарахад чиглэж байна. Энэ олон халамжийн бодлогыг зогсооход шоконд орох хэсгийг анхаарч үр дүнтэй чиглэсэн халамжийн бодлогыг баримтлах болно.

Улсын наадам тэмдэглэж өнгөрүүлэх, Ардын хувьсгалын 100 жил тэмдэглэх төсөв бол хоёр өөр тусдаа шийдвэр. Тусдаа хоёр төсөв. Ардын хувьсгалын 100 жилтэй холбоотой төсвийг тусад нь шийдвэрлэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бат
2 жилийн өмнө
66.181.161.127

Бүх сумд болон аймгийн уяачид бөхчүүд хот орох болох нь дээ

Ц Баттулга
2 жилийн өмнө
202.126.90.107

3 хувийн зээл авч өндөр хүүтэй малчины зээлээ төлж болхуу

Иргэн
2 жилийн өмнө
103.212.119.128

Яаж Монгол улс өөдлөх юм бээ,идэх завших нь хязгааргүй юмааа

Зочин
2 жилийн өмнө
66.181.191.99

Цахим ч бай ямар ч бай наадмаа л болчих, юун тэр ардын хувьсгалын 100жил мил тэрийг анзаарах сөхөөтэй ард түмэн алга,

Зочин
2 жилийн өмнө
66.181.191.99

Үрж ядах гээд байгаа мөнгөөрөө амьсгалын хэдэн апдарат аваад өгчих, эмийг нь аваад өгчих

Зочин
2 жилийн өмнө
66.181.191.99

Энэ бараг дайны шахуу байдалтай цаг үед наадах цэнгэх л гээд байх юм даа, Эргүү ТӨР ЗАСАГтай энэ цагийн бид ямар хувь заяагүй юм бэ

Зочин
2 жилийн өмнө
66.181.191.99

МАН-д 100жилийн баяр наадам л их чухал байа шиг байна даа, ард түмний амь нас эрүүл мэнд түй хамаагүй гэж байгаа бол ард түмэнгүй Төр засаг гэж байдаггүйг санаарай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.