СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-14

🔴 LIVE: Коронавирусийн халдвараар 2236 хүн өвдөж, найман иргэн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 10000 сорьцод шинжилгээ хийснээс 2263 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 78347 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1650 нь Улаанбаатар хотод, 613 нь орон нутагт байна.

Батлагдсан тохиолдлуудын 26.3 хувийг 0-17 нас буюу 500 гаруй хүүхэд эзэлж байгаа бол 66 хувийг 18-59 насны иргэд, 7.8 хувийг 60-аас дээш насны иргэд.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар .

Улаанбаатар хотод 1650 тохиолдол бүртгэгдсэнийг дүүрэг тус бүрээр танилцуулав.

  • Баянгол дүүрэг 13.2 хувь
  • Баянзүрх дүүрэг 29.7 хувь
  • Сүхбаатар дүүрэг 9.9 хувь
  • Сонгинохайрхан дүүрэг 11.8 хувь
  • Хан-Уул дүүрэг 19.4 хувь
  • Чингэлтэй дүрэг 11.2 хувь
  • Багануур дүүрэг 2 хувь
  • Налайх дүүрэг 2 хувьтай байна. Бүртгэгдэж байгаа тохиолдлуудыг харахад хамтдаа баяр ёслол тэмдэглэсэн, найз нөхдөөрөө уулзсан хүмүүсээс халдвар илэрч байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 523 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57025 болж байна. Коронавирусийн халдварын улмаас найман хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 369 болж байна. 

  • 62 настай эрэгтэй 5 сарын 22-нд онош батлагдсан
  • 57 настай эрэгтэй 5 сарын 27-нд онош батлагдсан
  • 86 настай эрэгтэй 15 хоног эмчлүүлсэн
  • 51 настай эрэгтэй 5 сарын 31-нд онош батлагдсан
  • 66 эмэгтэй 6 сарын 9-нд онош батлагдсан
  • 42 настай эмэгтэй 6 сарын 7-нд онош батлагдсан
  • 82 настай эрэгтэй 6 сарын 12-нд онош батлагдсан
  • 69 настай эрэгтэй 6 сарын 8-нд онош батлагдсан

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9323 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

123456
2 жилийн өмнө
66.181.161.100

Таануус найр наадам базар тэмдэглэхээ болиод түр тэсээчээ. Сонгууль . Дээр нь өдөр бүр талбай дүүрэн хүнтэй тэрнийхээ горийг одоо гарч байхад нэмж баяр тэмдэглээд нийлж ахидаад бх юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.