Д.Нямхүүгийн ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлтэй шүүх хурал хойшлов
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал асан Д.Нямхүү "хууль бусаар ажлаасаа халагдсан" гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байгаа.
Тэрбээр ХӨСҮТ-ийн захирлаар эгүүлэн томилуулах, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар иргэний хэргийн шүүх өнөөдөр 11.00 цагаас хянан хэлэлцэх тов гараад байсан.
Гэвч ЭМЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт хэлэлцэх үе шатад гаргасан нотлох баримт гаргуулах тухай, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүд гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 16.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.