СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-06-11

🔴 LIVE: Б.Жавхлан: Ирэх сараас хүүхдийн мөнгөний нэмэгдэл, цахилгаан, дулааны хөнгөлөлтийг зогсооно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар сэтгүүлч нарын асуултад хариулт өглөө.

-Зарим их дээд сургуулийн оюутнуудын сургалтын зээлийн санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн. Ямар учраас саатаад байгаа юм бэ?

-Их дээд сургуулиуд хавтгайрсан тусламж авдаг. Зээлээр санхүүжүүлдэг системийг цаашид хална. Чанар үр дүнтэй нь холбож олгоно. Тухайн . Чанартай боловсон хүчнийг бэлтгэж байгаа сургуульд урамшуулал олгоно.

-Хөрөнгө оруулалтын чиглэлээр?

-Хөрөнгө оруултыг хүлээх биш угтаж арга хэмжээ авах хэрэгтэй. Манай улсын зээлжих зэрэглэл сайн байх ёстой. Үүнийг бид бэлдэх ёстой. Гадаад өрийн менежментийг сайжруулах ёстой. Өнгөрсөн 4 жил гадаад өрөө багасгасан. Энэ жил гадаад өрөө төлөх хариуцлагатай жил. Сүүлийн жилүүдэд манай улс гадаад өрөндөө 200-250 сая ам.долларыг төлж байгаа.

-Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй хөнгөлөлтийн хугацаа ирэх долоодугаар сарын 1-нээс дуусгавар болж байгаа. Уг хөнгөлөлт, урамшуулал үргэлжлэх үү?

-Ирэх долоодугаар сарын 1-нээс бүх арга хэмжээний хугацаа дуусаж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газраас эрсдэлийн шинжилгээ хийж байна. Долоодугаар сарын 1-нээс хойш төсөв санхүү яах вэ, улсын үйлдвэрийн газрууд цаашид хэрхэн хичээж ажиллах, ямар дэглэм үйлчлэх вэ гэдгийг судална.

Сүүлийн нэг жилийн хугацаанд үзүүлсэн хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны хөнгөлөлт зэрэг халамжийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зогсооно.

 Ковидын нөхцөл байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар цогц эрсдэлийн шинжилгээ хийж, цаашид яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой. Цар тахлын өмнөх суурь руу шууд шилжих боломж байна уу. Эдийн засаг үүнийг даах уу гэдэг дээр шинжилгээ хийж байна. . Гэхдээ ямар түвшинд байх вэ гэдгийг одоо шууд хэлэхэд хараахан эрт байна. Хүүхдийн 100 мянган төгрөгийг цаашид үргэлжлүүлэн олгох эсэхийг долдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.35

Хүүхэд бүхэнээс юүгийн нь харамлаад байгаа юм бэ Йчээч ..

zochin
2 жилийн өмнө
202.179.26.152

huuhdiin mongoor amidralaa zalguulj b nobshnuuda. yu hutsaad bgain. tanr hulgailj songuuli bolohr heden zuugaar ni tsatschihaad hutsalgui og

zochin
2 жилийн өмнө
202.179.26.152

ogoh ni zob

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.