Үерийн уснаас болж зам сэтэрч, БЗД-ийн 25,26-р хороод усанд автсанаас үүдэн иргэд зорчиход ихээхэн хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. Иргэд үерийн усыг туулахын тулд тэвштэй машин, гялгар уут ашиглахаас эхлээд нэгнийгээ үүрч, дүүрч байна. Нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилллаа.
Иргэд гэртээ орохын тулд гялгар уут гуталдаа углаж, ус туучиж зорчиж байна. Ойролцоох байрнуудын авто зогсоолууд усанд автсан тул насосоор соруулах ажил хийгдэж байна. Түүнчлэн усны шугам задарч нүхнээс хөрсний ус олгойдож эхэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.