? LIVE: А.Бүрэнбаатар: Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн болох боломжгүй боллоо
МҮОНТВ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний талаар мэдээлэл хийлээ. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор халз мэтгэлцээн хийх боломжгүй болсныг дуулгав.
МҮОНТВ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар:
-МҮОНРТ өөрсдийн чиг үүргийн дагуу нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулсаар ирсэн. Энэ жил ч мөн бэлтгэл ажлаа хийж дуусаад байна. Гурван намын төлөөлөлтэй тохироод, өдрөө тогтсон. Олон улсын мэтгэлцээн яаж явдаг журмын дагуу тайзаа зассан. 1-р сувгаар шууд дамжуулна. Мөн англи хэл дээр MNB world дээрээ дамжуулна.
Өнөөдөр цагийн өмнө намын төлөөллүүдтэй уулзаж санал солилцсон. Үндсэн таван сэдвийн хүрээнд асуулт, хариулт явуулахаар дэг хийсэн. Нэг модератортой явна. 120 минутын турш халз мэтгэлзэхээр төлөвлөж байсан. Нээлтийн үг, дохионы хэлмэрч сонгох, хаалтын үг хэлэх гэх мэт сугалаанд бэлдсэн байлаа. Байлаа гэж байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Бидний бэлдсэн дэгийг намын төлөөллүүд зөвшөөрсөн байсан. 16.30 цагт явуулна гэдгийг мөн зөвлөлдөн сонгосон.
Ажиллах баг буюу 190 орчим хүн шинжилгээ өгч, "сөрөг" гарсан. Гэтэл нэр дэшигч Д.Энхбат эмнэлэгт хэвтсэн байгаа. Бүгдэд тэгш боломж олгох үүднээс Д.Энхбат нэр дэвшигчийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулаад авчирч болох уу, эсвэл хоёр нэр дэвшигчээ эмнэлэгт аваачих уу, мөн шууд дамжуулалтын станц аваачаад хийх үү гэх гурван зам байгаа. Гэтэл телевизийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу 2-р эмнэлэгт нэвтрүүлж ажиллуулах, өвчтөнг авчрах, хоёр нэр дэвшигчийг аваачих боломжгүй гэсэн албан бичиг ирсэн. Иймээс энэ удаад халз мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй боллоо. Ийм зүйл болсонд харамсалтай байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.