LIVE: 1997 онд сураггүй болсон дүүгээ хайж байгаа Д.Төрмөнх гуайтай ярилцлаа
С.Зориг агсантай хамт ажиллаж байсан В.Бямбаа 1997 онд сураггүй алга болсон талаар төрсөн ах нь болох Д.Төрмөнх гэж хүн ярилаа. Өдгөө 84 настай Д.Төрмөнх гуай "Сэнгээ ринбүчи" хийдийн хамба, ардын уламжлалт эмч бөгөөд АНУ-д амьдарч байжээ.
В.Бямбаагийн ах Д.Төрмөнх:
-Миний дүү Ванчинсүрэнгийн Бямбаа гэж хүн байсан. Малчин хүн. С.Зориг агсантай хамт Үндсэн хууль батлалцсан. Ардын их хурлын депутат байсан. С.Зориг агсны туслах байсан хүн. Эхнэр хүүхэд нь одоо амьд бий. 1997 онд С.Зоригийн хүсэлтээр ХААИС-ийн нэг эрдэмтэн, малын эмчийн хамт манай дүү АНУ руу судалгааны ажлаар явсан. Тэр үед Монголын малыг 100 саяд хүргэнэ. 100 сая малынхаа 20 хувийг сарлагтай болгоно гэх бодлого яригдаж байсан. Үүний тулд манай дүү, малын эмч хоёрыг АНУ руу явуулсан. Тэр хоёр АНУ-д сар гаруй болсон. Эргэж ирээд хоёулаа алга болсон. 1997 онд. Тэгээд өнөөдрийг хүртэл сураглаад сургийг нь гаргаагүй.
Манай дүүг эхнэрийг нь хөнөөсөн гэж ярьдаг. Гэвч ямар ч баталгаа байхгүй. Гэтэл манай тэр бэр, хүүхдүүдийн хамт нөхрөө хаачсаныг мэдэхгүй шаналж, өнөөдрийг хүрсэн.
Харин хамт явсан малын эмчийг өөрийгөө боомилсон л гэдэг. Өөр мэдээлэл байхгүй.
-Таны дүүгээс ямар нэгэн сураг гарсан уу?
-Гарахгүй байна. Миний гомдол бол миний дүүгийн хийж байсан тэр судалгааны ажлыг олон нийтэд хүргэж өгөөч ээ. С.Зориг ийм юм хийжээ, В.Бямбаа туслах нь ийм хүн байжээ, малын эмч нь мөн ийм зүйл хийж байжээ гэдгийг дэлхий нийтэд цацаад өгвөл миний хүсэл биелнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.