УСУГ-ын төсөвт аудитын шалгалт хийхэд 277.7 сая төгрөгийн зөрчил илэрчээ

НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүүгийн даргалдаг Ус сувгийн удирдах газрын 2020 оны төсвийн гүйцэтгэлд Нийслэлийн аудитын газраас шалгалт хийхэд 277.7 сая төгрөгийн зөрчил илэрчээ.

Тухайлбал, тус байгууллага нь 17.7 сая төгрөгийн авлага болон 147.2 сая төгрөгийн өр төлбөрийг тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй байсан тул Аудитын улсын байцаагчийн шаардлага хүргүүлж, тус алдаагаа нэн даруй засах үүрэг өгсөн байна.

Үүнээс гадна тус байгууллагын төсвийн шууд удирдагч . Тухайлбал,

1.       Сахилгын шийтгэлийн хугацаа нь дуусаагүй алба хаагчдадаа 16.4 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон

2.      

3.       10 сая төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгийг бараа материал хэмээн мэдүүлсэн

4.       Үр дүнгийн урамшуулал тооцох журмыг зөрчиж, 1.4 сая төгрөгийн урамшууллыг илүү олгосон

5.       5.8 сая төгрөгийн бараа материалыг ангилал зөрүүлж бүртгэсэн

6.       Барилгын их засварын ажлыг хийхдээ  барьцаа болгон байршуулсан 36 сарын хугацаатай 30 сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгааны төлбөрийг богино хугацаат өр төлбөрөөр бүртгэсэн зэрэг зөрчил илэрсэн тул тус бүрд Аудитын улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, зөрчлийг хуульд заасан хугацаанд арилгах үүрэг чиглэлийг өгсөн байна.

usug1

Ташрамд хэлэхэд, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү 2016 оны наймдугаар сарын 31-ны өдөр УСУГ-ын даргаар томилогдож байсан бөгөөд 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдсон гэдэг үндэслэлээр уг албан тушаалдаа улирч үлдээд байгаа юм.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.