УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарлаа

МАН, МАХН нэгдэх "Эв нэгдлийн гэрээ"-д гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа яг одоо үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцээд

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2017 онд МАХН-д элсэж байсан бөгөөд таван жил орчим тус намд хүчин зүтгэсний эцэст өнөөдөр ийнхүү тус намаас гарч байгаа ажээ.

Тэрээр, "МАН-ын 62 суудлыг 63 болго гэж намайг сонгоогүй учраас МАХН-аас гарч байна" хэмээжээ. 

Гэвч түүний намаасаа гарч байгаа шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй гэж олон нийт таамаглаж байна. Учир нь МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхгүйн дээр, МАН-тай нэгдэж байгаа нь МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын боломжийг хааж байгаа хэрэг юм. Тиймээс тэрээр ийнхүү МАХН-аас гарах шийдвэрт хүрчээ.

Харин одоо

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.