АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд, Танд хэрэгтэй | 2 долоо хоногийн өмнө

Дэлхийн хамгийн хэцүү хэлийг сурахад гурван жил гаруйн хугацаа шаардлагатай

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 долоо хоногийн өмнө

Дэлхий дахинд АНУ-ын нөлөө ихэссэнтэй холбогдуулаад англи хэлээр хамгийн олон буюу дэлхийн долоон тэрбум гаруй хүн амын 1,3 тэрбум гаруй хүн англи хэлээр ярьдаг гэсэн судалгааг 2021 онд хийжээ. Дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн хэмжээний хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад ганц англи хэл хангалтгүй болсон бөгөөд дор хаяж 2-3 хэлтэй байхыг шаардах болжээ.

Хэрэв та гадны олон хэл сурч, мэдлэг мэдээлэл, авьяас чадвараа хөгжүүлэхийг хүсч байвал тухайн суралцахыг хүссэн хэлээр ярьдаг улсын соёл, нийгэмд сонирхолтой байхыг хэлний мэргэжилтнүүд зөвлөж байна. Тухайлбал та Толстой, Достоевскийд дуртай бол орос хэл, Бангкокт амьдарна гэж төлөвлөдөг бол тай хэл сурахыг зөвлөе.

Судалгаагаар хамгийн хялбар хэлийг сурахад 600 цаг хангалттай байж болох бол хамгийн хэцүү хэлийг сурахад үүнээс дөрөв дахин их буюу наад зах нь 2,200 цаг шаардлагатай гэж үзжээ.

. Эдгээр хэлийг 600 цагийн турш буюу өдөр бүр хоёр цагийн турш давтвал 10 сарын хугацаа шаардлагатай байна. Хэрэв та англиар ярьдаг бол танд эдгээр хэлийг сурах улам л хялбар болно.

Харин герман хэл сурахад ялимгүй илүү буюу 750 цаг, өөрөөр хэлбэл жил гаруйн хугацаа хэрэгтэй гэж судлаачид үзжээ. Анхлан суралцагчдад уг хэлний дүрэм, өгүүлбэрийн бүтэц, дуудлага гээд олон зүйл давж баршгүй даваа мэт санагдаж магадгүй ажээ.

. Зүүн өмнөд Азийн хэд хэдэн улс малай хэлээр ярьдаг бол свахили хэлээр зүүн Африкт түгээмэл ярьдаг байна. Эдгээр хэлийг анхлан суралцагчдад 900 цаг хэрэгтэй.

Үүний араас унгар, грек, орос хэлнүүд орох ба 1,100 цаг суралцаж байж чөлөөтэй ярьж чаддаг болно гэж үздэг байна. . Хэрэв та дээрх гурван хэлийг суралцахыг хүсвэл 2,200 цаг буюу өдөрт хоёр цаг давтвал гурван жил гаруйн тасралтгүй хөдөлмөрийн дараа төгс эзэмших боломжтой гэж үзжээ.

Эх сурвалж: CNN


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.