LIVE: Д.Мөнхбат: Лайв хийж, иргэдийг төөрөгдүүлсэн гэж намайг буруутгасан

“Энхсаран” сувилал халдварын голомт болсон талаар бичлэг хийж олон нийтийн сүлжээнд "шүгэл үлээж" байсан иргэн Д.Мөнхбатад халдвар хамгааллын дэглэм зөрчиж, иргэдийг өдөөн турхирсан үйл ажиллагаа явуулсан, өдөөн турхирснаас нь болж бусдад вирус халдварласан байж болзошгүй гэж үзээд яллагдагчаар татсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Түүнтэй болон өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. 

Иргэн Д.Мөнхбат: 

-БНСУ-аас ирээд "Энхсаран" сувилалд тусгаарлагдсан. . Энэ бол яах аргагүй тус сувиллаас халдвар авсны нотолгоо. Ариутгал, халдваргүйжүүлэлт, зохион байгуулалт муу байсантай шууд холбоотой. Энэ талаараа лайв хийтэл намайг олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийсэн хэмээн Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгосон. 

-Таныг сувилал дотор амны хаалтгүй явж, иргэдийг турхирсан бичлэг байгаа гэж мэдээлсэн? 

-Тийм зүйл байхгүй. Би 21 хоног өрөөнөөсөө гараагүй. Өөрийгөө тусгаарлах нь ухамсарт үйлдэл шүү дээ. Өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулах хүн би биш. Тийм бичлэг байгаа талаар анх удаа дуулж байна. 

-Одоо ямар ажил төрөл эрхэлж байна? 

-Ажил төрлөө хийгээд эргээд хэвийн байдалдаа орох гэж байтал Эрүүгийн хэрэг үүсгэчихсэн. Би эрүүл мэндээрээ ч, цаг хугацаагаараа ч, ажлын бүтээмжээрээ ч хохирч байна. 

Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: 

-Зөрчлийн хуулиар торгосныг эсэргүүцэж шүүхэд хандсан. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байна. Олон нийтийг өдөөн турхирсан гэж буруутгасан. байна. Гоц халдварт өвчин тараасан гэсэн зүйл ангиар. 

-Эрүүгийн энэ зүйл ангиар шийтгүүлсэн хүн байдаг уу? 

-Анхны тохиолдол нь энэ. "Энхсаран" сувиллаас халдвар авсан иргэн Д энэ талаараа Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэгтэй юм. юм билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.