LIVE: Улаанчулуутын хогийн цэг дэх бичиг баримтгүй иргэдэд 300 мянгыг олгох асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн банк, Улаан загалмай нийгэмлэг хамтран Улаанчулуутын хогийн цэг дэх бичиг баримтгүй иргэдэд 300 мянган төгрөгийг олгох асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. 

Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг болон эндээс хоолоо залгуулдаг иргэдийн ихэнх нь бичиг баримтгүй, банкны дансгүй тул Монгол Улсын иргэн бүрд олгож байгаа 300 мянган төгрөгөө авч чадахгүй байгаа талаар өмнө нь манай сурвалжлах баг газар дээр нь сурвалжилга бэлтгэн хүргэсэн билээ.

. Зарим иргэдийн хувьд регистрийн дугаараа мэдэхгүй байх ч тохиолдол байлаа. Төрийн банкнаас бичиг баримттай болон регистрийн дугаараа мэдэж байгаа иргэдэд банкны данс нээж өгч үйлчилсэн юм.

Түүнчлэн Улаан загалмайгаас 50 айл өрхөд хүнсний тусламжийн багц олгосон юм. Тус байгууллагаас он гарснаас хойш 2000 өрхөд хүнсний тусламжийн багц олгоод байгааг дурдсан.

173587176 758433908199923 4419253894974130250 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.