LIVE: Т.Батбилэг: Банкны нэр, данс зөрүүтэй байсан 68000 иргэний 300 мянган төгрөг өнөөдөр орно

Засгийн газраас олгож буй 300 мянган төгрөг зарим иргэдийн дансанд яагаад орохгүй байгаа талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг тайлбар өглөө.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг: 

. Гэхдээ зарим иргэний банкны данс, нэр зөрүүтэй байснаас буцаагдсан.

Өнөөдөр/04.16/ гадаадад амьдарч буй иргэд болон өмнө нь ибаримтын бүртгэлд хамрагдаагүй байсан 43000 иргэн, үдээс хойш банкны нэр данс зөрүүтэй 25000 орчим иргэний гүйлгээг хийнэ. Ингэснээр нийт 3.250.000 иргэний гүйлгээ хийгдэнэ. .

Иргэдийн нэр, данс зөрүүтэй, банкны данс нь хаагдсан, идэвхгүй данстай байснаас болж 300 мянган төгрөг нь буцаагдаж байна. . Гэхдээ мэдээллээ шинэчилсэн гээд тэр дороо орохгүй, 72 цагийн хугацаанд Төрийн сан болон банк шалган иргэдийн данс руу мөнгийг нь шилжүүлж байгаа. 

Иргэн та энд дарж мөнгө орсон эсэхээ шалгаж болно. Төлөв нь таны мөнгө буцаагдсан байна гэвэл хувийн мэдээллээ шалгах хэрэгтэй. Иргэдийн 300 мянган төгрөгийг жилийн дотор олгож, дуусна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.