АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 3 долоо хоногийн өмнө

Ханхүү Филипийн оршуулганд оролцох 30 хүний нэрийг зарлав

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 долоо хоногийн өмнө

Их Британийн ханхүү, Эдинбургийн гүн Филип агсны оршуулга маргааш буюу бямба гарагийн 15 цагт эхлэх гэж байна. Коронавируст цар тахалтай холбогдуулаад амны хаалт зүүж, зай барих тул оршуулганд ердөө 30 хүн оролцоно гэдгийг мэдэгдэж байсан. Тэгвэл оршуулгад оролцох 30 ихэс дээдэс, гэр бүлийн гишүүдийн нэрийг Букинхэмийн ордноос зарлалаа.

Юун тэргүүнд Филипийн шарилыг ёслол хүндэтгэлтэйгээр Виндсор шилтгээнээс авч явахад хатан хаан Элизабетээс бусад нь алхана. Т. Мөн ач хөвгүүд нь болох ханхүү Уильям, Харри нар гэгээн Жоржийн сүм хүртэл Лэнд Ровер оршуулгын тэргийг явган дагана.

Оршуулгад оролцох хүмүүсийн хувцасны хувьд өглөөний болон өдрийн хувцаслалт, одон медалиуд зүүх ч гэлээ цэргийн дүрэмт хувцас өмсөхийг хориглосон.

Зочдын дунд хатан хааны гэр бүлийн Германы иргэн гурван хамаатан нь ирж оролцох юм байна. Мөн Филип, Элизабет нарын ойрын төрөл төрөгсдөөс гадна Филипийн дотны анд найз оролцоно гэж мэдээлжээ. Хатан хаан оршуулгад орох зочдын нэрийг сонгоход тун хэцүү бэрх байсан гэдгийг Букинхэмийн ордноос мэдэгдсэн юм. . Тиймээс хатан хаан аль болох нөхрийнхөө гэр бүл, найз нөхөд дундаас салбар бүрийн төлөөллийг оролцуулах гэж хичээсэн гэжээ.

Ханхүү Филипийн оршуулгад оролцох зочдын нэрс:

1.    Хатан хаан Элизабет

2.    Уэльсийн ханхүү Чарльз

3.    Корнуоллын гүнгийн авхай Камилла

4.    Кэмбрижийн гүн Уильям

5.    Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт Мидлтон

6.    Сассексын гүн Харри

7.    Йоркийн гүн Эндрю

8.    Гүнж Биатрис

9.    Эдоардо Мапелли Моззт

10. Гүнж Евгени

11. Жэк Брүксбанк

12. Вессексийн гүн ханхүү Эдвард

13. Вессексийн гүнж Софи

14. Хатагтай Луйз Виндсор

15. Вискант Северн

16. Хатан хааны гүнж Анне

17. Дэд адмирал сэр Тимоти Лауренс

18. Петр Филипс

19. Зара Тиндалл

20. Майк Тиндалл

21. Снөүдоны гүн

22. Хатагтай Сара Чатто

23. Даниель Чатто

24. Глоустерын гүн

25. Кентийн гшн

26. Гүнж Александра

27. Бадены удмын ханхүү Бернхард

28. Донатусын ханхүү Гессний Лэндгрэйв

29. Хоэнлохе-Лангенбургийн ханхүү Филипп

30. Бирмийн Маунтбэттены гүнж

Эх сурвалж: ВВС


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.