АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд, Спорт | 1 сарын өмнө

Найман сартай жирэмсэн тамирчин таеквондогийн алтан медаль хүртжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   О.Тэргэл
1 сарын өмнө

Найман сартай жирэмсэн тамирчин Аминат Идрис Нигерийн Үндэсний спортын их наадамд оролцон, таеквондогийн "Пүмсэ" буюу тоот дасгалын төрөлд алтан медаль хүртжээ.

26 настай Идрис таеквондогийн Холимог Пүмсэ ангилалд түрүүлэн, алтан медаль хүртсэнийг тэмцээний зохион байгуулагчид мэдэгдэн, түүний амжилтыг "Урам зориг хайрласан явдал" хэмээн тэмдэглэжээ.

Идрис өөрийн гаргасан амжилтдаа үнэхээр их баяртай байгаагаа "CNN" агентлагт ярьжээ. Тэрээр "Энэ бол миний хувьд маш онцгой завшаан байсан. Би хэд хэдэн удаа бэлтгэл хийснийхээ дараа тэмцээнд оролцоод үзэхээр шийдсэн ... Алтан медаль авах үнэхээр сайхан санагдаж байна.

Түүнийг жирэмсэн үедээ спортын тэмцээнд оролцож, эрсдэл үүсгэсэн гэж зарим хүмүүс шүүмжилж байсан бол бусад нь түүнийг өмөөрөн, дэмжсэн юм. Идрис эдгээр шүүмжлэлийн талаар "Олон хүмүүс таеквондогийн мөн чанарыг ойлгодоггүй. Таеквондо нь хоёр салбартай: тулааны спорт ба Пүмсэ. Пүмсэ бол дасгалын нэг хэлбэр юм ... зүгээр л таеквондогийн гар, хөлийн техникийг харуулж байгаа хэрэг.

Эх сурвалж: CNN


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.