СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-08

АН-ын анхан шатны 31 нэгжийн дарга нар О.Цогтгэрэлийг дэмжинэ гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Ардчилсан нам нийт гишүүдээсээ сонгогдсон найм дахь дарга Одонгийн Цогтгэрэлийг 4-р сарын 3-ны өдөр болсон ээлжит бус их хурлаараа ёсчлон батламжилсан.

Түүнээс хойш тав дахь өдрөө буюу өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, албан ёсоор баталгаажуулахаар санал өгсөн 70 гаруй мянган гишүүний гарын үсэг,  АН-ын нийт гишүүдийн бүртгэл зэрэг холбогдох 13 мянган хуудас бүхий материалыг Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгсөн.   

Өчигдөр буюу 4-р сарын 7-ны өдөр АН анхны хурлаа хийн, үүсгэн байгуулагдсан түүхэн ойн өдрөө тэмдэглэсэн. Энэ үеэр АН-ын 21 аймаг, 9 дүүрэг дэх АН-ын дарга нар шинэ дарга Одонгийн Цогтгэрэлийг дэмжиж, түүний санаачилсан “БҮТЭН АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” уриалгыг дэмжин, намынхаа шинэчлэл, Монголын ардчиллын төлөө хамтдаа шүү гэдгээ илэрхийлэн, мэндчилгээ дэвшүүлсэн.

Үүнээс харахад 31 жилийн түүхтэй АН-ын талцсан маргаан ийнхүү нэг тийш шийдэгдэх боломж бүрдэж байгаа аж. Сонирхуулахад Улсын дээд шүүх хуулийн хугацаа буюу 14 хоногийн дотор АН-ын дарга Одонгийн Цогтгэрэлийг бүртгэх асуудлыг эцэслэх юм байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.