СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-07

LIVE: Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 2073 иргэн байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Иргэд вакцины хоёр дахь тунгаа хийлгэх хүртэл халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар мөрдөхыг НОК-оос уриалж байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэл хотод 456 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс хойш Нийслэл хотод нийт батлагдсан тохиолдлын тоо 10093 болсон байна.

Гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж байгаа хүний тоо 2073 байна. Эдгээр иргэд гэрээр хяналтад байх, гэрээс гарахгүй байх шаардлагатай хүмүүс юм.

Гэрийн ажиглалтад 5007 хүн байна. Эдгээр хүмүүс бол халдвар авсан байх өндөр эрсдэлтэй хүмүүс юм. Гэрийн ажиглалтад байгаа хүмүүсээс хоёр удаа шинжилгээ авч ажиглалт хийж байгаа.

Өнөөдөр дархлаажуулалтын 82 цэг дээр 187 баг, 1371 эмч, эмнэлэгийн ажилтан ажиллаж байна. 35490 хүнийг сүүлийн 24 цагт дархлаажуулалтад хамрагдсан байна. Нийслэл хотод нийт 412831 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. 

Зорилтот бүлгийг дархлаажуулалтад хамруулаад дууссан учир 18-аас дээш насны бүх хүмүүс дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэл хотын 11 цэгээр 7042 шинжилгээ хийгдсэн байна. Ойрын хавьтал, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд шинжилгээ, хяналт тавих 24 тандалтын баг ажиллаж байна гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.