СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ҮАБЗ-ийн ажилчид их хэмжээний ам.доллар оруулж ирснийг УИХ-ын гишүүд шалгуулахаар хандлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир нар ҮАБЗ-ийн ажилчид улсын хилээр их хэмжээний ам.доллар оруулж ирсэн асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шаардлага гардууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

-. ҮАБЗ-ийн тухай хуулиар эдгээр хүмүүс гадаад улсад тусгай үйл ажиллагаа явуулах чиг үүрэг байхгүй. Бид ТЕГ-т хандсан. Өнөөдөр бид хариугаа авна. Б.Баасанцогт өмгөөлөгчийн асуудал мөн яригдаж байгаа. Энэ хүний компьютерээс хуйвалдааны тухай мэдээлэл гарсан. Зарим албан хаагчидтай нийлж наргиж, цэнгэдэг, өгч авалцдаг сүлжээ бий болсон байна. . Энэ асуудлыг бид хэвлэл мэдээллийн ачаар мэдэж авсан. Иймд энэхүү шаардлагаа Хууль зүйн сайд Х.Нямбаатарт гардуулан өгч байна. Шаардлагын хариуг энэ сарын 21-ний дотор авна. УИХ дээр ҮАБЗ-тэй холбоотой асуудлаар ажлын хэсэг гарсан. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

-. Бид ТЕГ, ЦЕГ, АТГ-т хүсэлт өгсөн. Бид өнөөдөр хариугаа авна. Иймээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайдад албан бичиг өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Өмгөөлөгч Б.Баасанцогт ҮАБЗ-ийн гишүүдтэй, тэр дундаа НБД А.Гансүхтэй холбоо сүлбээтэй гэдэг нь батлагдсан. Шүүгчид рүү 10-24 сая төгрөг шилжүүлсэн баримт нь гарч ирсэн. . Үүнийг хууль, хяналтын байгууллага яагаад шалгахгүй байна вэ?! 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 

-. Энэ их мөнгө хаачив? Ямар зорилготой мөнгө вэ? 

Б.Баасанцогтын компьютерээс гарсан гэмт хэргийн схем бол уншаад, гайхаад өнгөрөх асуудал биш. Зарим хэрэг энэ схемийн дагуу шийдэгдсэн байна. Үүнийг яагаад шалгахгүй байна вэ? 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-Шударга бусын хонгилыг нураахаар бид тэмцэж байсан. Гэтэл энэ нь нураагүй байгаа нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа баримтууд харуулж байна. Өмгөөлөгч Б.Баасанцогтоос шүүгчид рүү мөнгө шилжүүлсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Одоогоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.110

Shalgahaar avlaa shalgaj bna shuuh hural hoishilloo shuugcheesee umguulugchuusuu tatgalzaj bna hereg heregsehgui bolloo l bizdee

Zochin
3 жилийн өмнө
64.119.17.85

Ta nart uur hiih ajil alga uu? Dandaa neriig ni medehgui garuud bna. Nohoid barisag mod shig yu hiij bgaagaa ch medeh um alga novshnuud ehleed uuruu 33 terbumaa tul.... .Ene MANGaruud er ni yahaa yugaa hiihee ch medehee bolijee? Undsen uurgee guitsetge urgusun tangaragtaa unench ard tumendee uilchil bitgii bugs doloo!!!

Иргэн
3 жилийн өмнө
66.181.190.27

Хуулийг хэрэгжүүлэх ёстой төрийн байгууллагууд ийм зүйлд хутгалдахаар ямар ч шударга ёсны ойлголт байхгүй нь харагдаж байна. Сонгуулийн өмнө илэрч байгаа нь улс төрийн шинжтэй болчихож байгаа. Дараа нь энэ шийдэгдэхгүй өнгөрөөд үргэлж ярьдаг нэг сэдэв л болно. Ер нь сонгуульгүй жил бол энийг гаргаж ирэхгүй байсан байх гэж бодохоор сонгуулийн хооронд амьдардаг, Монгол улсын төлөө ямар ч бодолгүй хүмүүс л тэр дээр байгаа нь аймшиг.

Зочин
3 жилийн өмнө
192.82.87.232

Үнэхээр жүжигчид. Бид мэднэ шүү дээ. Та нарын гүтгэлэг гүжирдлэгийг. Бусдыг бүү харлуул. Жирийн гишүүд ээ ёс зүйтэй байгаач

Зочин
3 жилийн өмнө
192.82.74.103

Оруулж ирсэн нотолгоо нь хаана байна аа? Дандаа таамаг ховоор сүрдүүлэг хийх юм уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.