СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-08

LIVE: Г.Буяндорж: Ард түмний эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэсний фронтыг байгуулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж, түүний гэргий, МУГЖ, дуучин Т.Ариунаа нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд "Үндэсний фронт" байгуулж байгаа талаараа мэдээлэл өглөө. 

"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж: 

-Прокурорын байгууллагаас хариу тайлбар ирүүлнэ гэсэн. Эд нар манай гэрийг мэддэг юм билээ. Баривчлах болохоороо хэдэн арваараа ирээд баривчилдаг юм, бичгээ манай гэрт ирээд өгөх байлгүй. Ер нь надад хариуг минь өгөхгүй ч байж болно. Битгий өгөөсэй гэж бодож байна. 

Иймд өнөөдөр бид Үндэсний фронтыг байгуулж байна. Бүгдээрээ цахимаар нэгдэж, эрхээ эдэлцгээе. 

Гэргий, МУГЖ, дуучин Т.Ариунаа: 

-Зөвхөн манай гэр бүл ганцаараа тэмцээд үр дүнд хүрэхгүй гэдэг нь харагдлаа шүү дээ. Иймд хууль, хяналтын байгууллагын албан тушаалтнуудын хууль бус ажиллагааны улмаас хэлмэгдсэн, доромжлогдсон, бизнесээ дээрэмдүүлсэн, залхаан цээрлүүлэлтэд өртсөн хүмүүс Үндэсний фронтод нэгдэхийг уриалж байна. Ганц ганцаараа биш олуул нэгдэж, энэ аалзны торыг нураахгүй бол сайн сайхан болохгүй байна шүү дээ. 

-Та бүхэн яагаад суултаа зогсоов? 

-Эрүүл мэндийн шалтгааны улмаас бид 48 цаг суулт хийгээд түр зогссон. Бидний хувьсгал одоо эхэлж байна. Та бүхэн бидэнтэй нэгдье гэвэл 8081-1055 дугаарын утсаар ярих юм уу, Үндэсний фронт фейсбүүк хуудсаар зочлоорой. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.