LIVE: Хурандаа Б.Отгонбаяр: Дэглүүлж доромжлуулсан цэргүүдээс уучлал хүсэж байна
Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан хал цэргүүд шинэ цэргүүдийг доромжлон тохуурхаж буй бичлэг өнөөдөр олон нийтэд ил боллоо. Уг ёс бус асуудлыг нэн даруй шалгаж, гэм буруутай цэргүүд болон Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Захирагч, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгээ ЗХЖШ-аас өнөөдөр мэдэгдсэн.
ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Хурандаа Б.Отгонбаяр:
Зэвсэгт хүчний 032 дугаар ангид өнгөрөгч 2019 оны намар цэргийн алба хааж байсан цэргийн алба хаагчдын дунд харилцааны, дүрмийн бус зөрчил гарсан байна. Энэ зөрчлийн шалтгааны үр дагаврыг тогтоох ажлын хэсэг өнөөдөр нэн даруй байгуулагдаж ажилдаа орлоо. Ажлын хэсэг хяналт шалгалт явуулах үед 2019 онд армид татагдсан хал цэргүүд 2020 онд татагдсан шинэ цэргүүдтэй ёс бус харьцсан нь тогтоогдлоо. Иймд цэргийн алба хаагчид, тэдний эцэг эхчүүдээс уучлал хүсэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.