АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд, Ковид-19 | 1 сарын өмнө

Филиппин улс вакцины хариуд сувилагч нараа илгээнэ гэв

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   О.Тэргэл
1 сарын өмнө

Филиппин улс Их Британи, Герман улсуудаас коронавирусийн эсрэг тусламжийн вакцин хүлээн авсан тохиолдолд олон мянган эрүүл мэндийн ажилчин, тэр тусмаа сувилагчдаа эдгээр улсууд рүү илгээнэ хэмээн мэдэгджээ.

Ази тивд цар тахлын халдварын тоогоороо тэргүүлэх улсуудын нэг болох Тэгвэл Филиппиний Хөдөлмөрийн яамны Олон улсын харилцааны товчооны Захирал Алис Висперасын хэлснээр Их Британи, Германаас тус улсад вакцин хандивласан тохиолдолд энэхүү хоригийг цуцлах боломжтой аж.

Одоогоор Их Британи, Герман улсууд нийт 23 сая иргэнээ вакцинжуулаад байгаа бол Филиппин улс нь 70 сая насанд хүрэгчээ дархлаажуулах кампанит ажлаа хараахан эхлүүлээгүй байгаа юм. Тус улсад нийт 148 сая тун вакцины хангамж шаардлагатай байгаа бөгөөд энэ долоо хоногт БНХАУ-аас хандивласан анхны вакцины хүргэлтээ хүлээн авах байна.

Филиппин сувилагчид эх орон дахь хүнд хэцүү хөдөлмөрийн нөхцөл байдал болон бага хэмжээний цалин хөлсний улмаас тэднийг хийлийн чанадад ажиллахыг хориглосон заалтыг цуцлахыг шаардсаар ирсэн билээ. Гэвч

Филиппиний сувилагчдын нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жоселин Андамо

Эх сурвалж: Reuters


Манай хуудсыг дагаарай!


Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.