СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-02-24

МАН, МАХН хоёр 100 жилийн ойгоороо нэгдэхээр тохиролцсон уу?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол ардын намын 100 жилийн ой өнөө жил тохиож байна. 100 жилийн ойг МАХН ч, МАН ч аль аль нь тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж байна. Гэхдээ сүүлийн үед "угшил нэгтэй уг хоёр нам 100 жилийнхээ ой дээр нэгдэнэ" гэх яриа улстөрийнхний хүрээлэл дунд гарч эхэлжээ. 

Уг асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын хүмүүсийг хүлээн авч уулзах үеэрээ хөндөж, ярилцсан байна. Тэд 100 жилийнхээ ой дээр нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд ч хамтран оролцож, ялалт байгуулна гэсэн зорилго тавьж байгаа бололтой.

Мөн намуудын нэгдлийн талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр 25-р суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагад орох үеэрээ ч ярьжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр,

"МАН, МАХН хоёрын нэгдэх эсэхийг намын жирийн гишүүд дэмжигчид болон ард түмний санал асуулгаар шийдэх хэрэгтэй. Гишүүд, дэмжигчид, ард түмэн манай хоёр намыг нэгдэх хэрэгтэй гэж үзвэл бид юу ч яриахгүй, нэгдэнэ" хэмэн ярьсан байна. 

Ийнхүү арван жилийн өмнө буюу 2011 онд 90 жилийнхээ ой дээр МАН, МАХН хэмээн тусдаа салж байсан тус нам 100 жилийнхээ ой дээр нэгдэж, дахин НЭГ НАМ болох алхмаа ярилцаж эхэлсэн нь тодорхой болжээ. Чухам тохироо, хэлэлцээндээ хүрч чадвал хэдхэн хоногийн дараа эхлэх 100 жилийн ойгоороо тэд ард түмэнд "гэнэтийн бэлэг" барьж магадгүй бололтой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
51.146.56.57

Юун 100 коммунист намын жилийн ой БНМАУ байхгуй Монгол Улс байгуулагдаад 30 гаруй жил болж байна Бух намууд энэ насны байх учиртай. Хэн та нарт ийм юм ыг олгосон юм бэ Бугд дураараа бая гээд байгаам уу. Бид бас эзэн Чингэс хааныгдэмжих нам байгуулаад 800 жилийн ой гээд тэмдэглэж болношуудээ хоо Бур Манж гоо нам гээд солиорох уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.