Шинээр 30 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,723 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. Өчигдөр улсын хэмжээнд 42,920 хүний сорьцод шинжилгээ хийхэд 30 хүнээс коронавирус илэрсэн байна. 

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 2,723 боллоо. Өчигдөр 70 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 2,003-д хүрэв.
 

Өнөөдрийн байдлаар нийтдээ 705 хүн эмчилгээнд байна. Үүнээс биеийн байдал,

  • Маш хүнд-2
  • Хүнд-6
  • Хүндэвтэр-84
  • Хөнгөн-598 хүн байгаа юм.

Хатуу хөл хорионы дэглэмийг цуцалж буй тул ЭМЯ-наас 11:00 цагийн ээлжит мэдээллийг маргаашаас өгч эхэлнэ.

152627368 1252168035198576 8087643267526247134 o

153251010 1252168041865242 5950626929354268758 o

152539109 1252168038531909 4800650469886417892 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.