"Импийчмент" гэж юу вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн /2021.01.21/ УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Их Хурал импийчмент тооцох ёстой" хэмээн ярьсан

Тэгвэл өнөөдөр /2021.04.19/ Монгол улсын Ерөнхийлөгч МАН-ыг тараах захирамжийг УДШ-д хүргүүлсэн нь МАН-ыг Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавихад хүргэх үү? "Импийчмент" гэж юу вэ?

. Дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг импийчмент нь тодорхойлолт ба үр дагаврын хувьд харилцан адилгүй байдаг.

АНУ-ын Үндсэн хуульд заасан импийчментийн ерөнхий үйл явц харьцангуй энгийн байдаг байна. аж. 

Хэдийгээр . Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчийг Төлөөлөгчдийн танхимаас яллагдагчаар татвал "Импийчмент хийсэн" гэж үзэх хэдий ч Сенатаас шийдвэр гарган, ял шийтгэл оногдуулах хүртэл Ерөнхийлөгчийн эрх мэдлээ хадгалсаар байх юм. 

Өөрөөр хэлбэл, Төлөөлөгчдийн танхимаас импийчмент хийсэн ч Сенатын шүүх хуралдааны үр дүнгээр л Ерөнхийлөгчийг огцруулж, цаашид засгийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасах эсэхийг шийднэ гэсэн үг. Тус улсын Үндсэн хуульд импийчмент хийх үндэслэлийг "Хүнд ба хүндэвтэр гэмт хэрэг" хэмээн тодорхой бус заасан нь уг арга хэмжээ нь хууль зүйн биш улс төрийн үйлдэл учраас тэр. Эрүүгийн хуулиас ялгаатай нь Ерөнхийлөгч хэзээ Үндсэн хуулийн шугамыг давсан болохыг үнэлэх тодорхой дүрэм байхгүй.

Монголын олон улс судлаачдын хэлж байгаагаар импийчмент бол улс төрийн талаас өгч байгаа шийтгэл бөгөөд тухайн хүн ямар нэгэн байдлаар эрүүгийн болон бусад ёс зүйн зөрчилд өртсөн тохиолдолд өөрийн албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн утгыг илэрхийлж байдаг аж. Мөн импийчмент авлаа гээд эрүүгийн ял сонсох ёстой үйлдлийнхээ шийтгэлээс зугтана гэсэн үг биш. Эрүүгийн ял нь тусдаа хуулийнхаа дагуу явагддаг байна.

АНУ-ын түүхэнд Төлөөлөгчдийн танхим нь гурван Ерөнхийлөгчдөө импийчмент тогтоож байжээ. 1868 онд Эндрю Жонсон, 1998 онд Билл Клинтон, 2019, 2021 онуудад Дональд Трампыг импийч хийж байсан байна. Мөн гурвууланг нь Сенатаас гэм буруугүй гэж үзэн, албан тушаалаас нь чөлөөлөөгүй. Гэвч Дональд Трампын 2021 оны хэрэг хараахан Сенатад хүрээгүй байгаа юм. Харин Ричард Никсонд импийчмент тогтоох ажиллагааг эхлүүлээд байсан хэдий ч тэрээр 1974 онд өөрөө огцорсон билээ.

Эх сурвалж: CNN, NBC News, senate.gov

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.