СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шарик нохой эмнэлэгт хэвтсэн эзнээ өдөр бүр эргэж, хүлээдэг байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Туркийн Трабзон хотын эмнэлэгт хэвтэж байгаа эзнээ өдөр бүр эргэдэг нохойг Бонжук буюу Шарик гэдэг. Тэр эзнээ эргэж тойрч, эмнэлгийн гадна хүлээсээр нилээд олон хоногийн хугацаа өнгөрчээ.

Бонжукийн эзэн Жемал Сентюрк нэгдүгээр сарын 14-ний өдөр Хар тэнгисийн Трабзон хотын эмнэлэгт хэвтсэн байна. Түүний бие муудахад түргэн тусламжийн машинаар хүргэж иржээ.

.

Эмнэлгийн хамгаалалтын ажилтан Мухаммет Акдениз “тэр өдөр бүр өглөө 09 цагийн үед ирдэг. Тэгээд шөнө дунд болтол эмнэлгийн гадаа хүлээдэг” хэмээн ярьжээ.

Энэ долоо хоногийн лхагва гарагт Сентюрк тэргэнцэртэй эмнэлгээс гарч гэртээ харих болсноор тэд эцэст нь уулзсан байна. Тэр ч бас нохойгоо маш их санасан тухайгаа ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.