Улсын дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Намын Х их хурлаас баталсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр гаргасан Ардчилсан намын хүсэлтийг Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2021.01.14/ хэлэлцлээ. Ингээд АН асуудлаа дотооддоо шийдвэрлэтэл Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.

Ингэхдээ Дээд шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ардчилсан намын X их хурлыг хууль ёсных биш хэмээн үзэж,

Мөн С.Эрдэнийн "Ц.Тувааныг цахим бүртгэлээс хасаж, оронд нь өөрийгөө бүртгэх" хүсэлт гаргасныг “Намын даргын маргаантай асуудлыг “Улс төрийн намын тухай” хуулиар шүүх шийдвэрлэхгүй гэж хүлээн авахаас татгалзжээ.

Улмаар УДШ Цахим бүртгэлээс Ц.Тувааныг хасаж, С.Эрдэнийг ч мөн Ардчилсан намын даргаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгэх боломжгүй гэж үзсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.