Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 29 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Шинэ Үндсэн хуулийг хэвлэлд нийтлэн бүх ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлсний дараа Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлж, түүний дараа АИХ-ын хуралдаанаар 75 хоног хэлэлцсэний эцэст баталсан байдаг.
АИХ-ын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын Гавъяат хуульч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж сонсгон, мөн өдрийн 11.35 цагт баталсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Түүнээс хойш жил бүрийн 01-р сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж, эл өдөр шатрын тэмцээн, бөхийн барилдаан зохион байгуулдаг билээ.
Өдгөө коронавирусийн халдварын нөхцөл байдлаас үүдэн Үндсэн хуулийн өдрийг төдийлөн өргөн дэлгэр тэмдэглэхгүй өнгөөрж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.