Мянган найз бүсгүйтэй шашны ухуулагчид мянган жилийн хорих ял оноов

Туркийн шүүх исламын шашны ухуулагчид 1,075 жилийн хорих ял оноох шийдвэрийг гаргажээ. Түүнийг шашны үзэл суртлыг ашиглан бэлгийн гэмт хэрэг үйлдсэн ба хагас нүцгэн эмэгтэйчүүдээр өөрийгөө хүрээлүүлж, тэднийг муурын зулзага хэмээн дууддаг байсан хэмээн мэдээлжээ.

Аднан Октар нь дэлхий ертөнцийг бурхан бүтээсэн хэмээн номлодог ч эмэгтэйчүүдээр өөрийгөө тойруулан телевизийн студид бүжиглэсэн бичлэгээ цацжээ. Тэдгээр бүсгүйчүүдийн дийлэнх нь гоо сайхны мэс засалд орсон байжээ. Октар нь өөрийгөө мянган найз охинтойгоо ойр дотно харилцаатай гэж 12 дугаар сард мэдүүлэг өгчээ.

 102476005 hi048072174

. Түүнийг насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн дарамт, хүчирхийлэл үзүүлсэн, улс төрийн болоод цэрэг армийн тагнуул хийх, хууран мэхлэхийг оролдсон зэрэг хэргүүдэд буруутай гэж үзсэн байна. Мөн АНУ-д төвтэй исламын Фетулла Гулен бүлэгтэй холбоотой гэж буруутгажээ.

%2Fmethode%2Ftimes%2Fprod%2Fweb%2Fbin%2Fcd382c10 850d 11e8 b7ab 42d55e61ad8f

Түүнчлэн Октарын удирддаг байгууллагын хоёр гүйцэтгэх ажилтан Таркан Явас болон Октар Бабуна нарт 211, 186 жилийн хорих ялыг оноожээ.

Эх сурвалж: The Guardian  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.