СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХАЛУУН СЭДЭВ: Ч.Сарангэрэл: Өөрөө өөрийгөө шагнах тушаал гаргасан Ө.Дуламсүрэн захиралд хариуцлага тооцно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирал Ө.Дуламсүрэн өөрөө өөрийгөө “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжилж, цалингийн 40 хувиар шагнах тушаал гаргасныг бид өмнө мэдээлсэн.

Ө.Дуламсүрэн захирлын уг зүй бус үйлдлийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл буруутгаж, тухайн үйлдэлд нь арга хэмжээ тооцно гэдгээ илэрхийллээ.

Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл:

Манай сумын удирдлагын баг хуралдаж, төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээг дүгнэх хурлыг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Тэр хурлаар Ө.Дуламсүрэн захирал ажлаа боломжийн хийсэн хэмээн дүгнэж, түүнийг цалингийн 38 хувиар урамшуулах шийдвэрийг би гаргасан байдаг.

Гэтэл тэрбээр маргааш нь өөрөө өөрийгөө цалингийн 40 хувиар шагнах тушаалыг гаргаад оруулж ирсэн нь маш ёс зүйгүй үйлдэл байлаа. Төсвийн сахилга хариуцлагыг энэ мэтчилэнгээр зөрчиж, өөртөө ашиг хонжоо олох гэснийх нь төлөө түүнд ямар нэгэн байдлаар сахилгын арга хэмжээ тооцно.

Тэрбээр танай телевизэд өгсөн хариу тайлбартаа “Төрийн сан хаагдах гээд цаг хугацааны хайчинд орсон тул өөрийгөө шагнах тушаал гаргасан” гэж хэлж байгаа нь худал. Төрийн сангийн гүйлгээ арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болон хаагддаг тул тэгж яарч сандрах шаардлага түүнд байгаагүй.

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.212.117.129

Наад захирал чинь ичих булчирхайгүй ойгүй тэнэг бна

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.39

Солиоч. Багш хийх эрхгүй боллоо.

Zochin
3 жилийн өмнө
124.158.97.83

Zahiraliin ajlaas ni uurchilno biz de. Yund ni bailgaad bdg um. Uchnuun humuus harj bgaa shde.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.