LIVE: Өндгийг 400 төгрөгөөс дээш худалдаалж буй зөрчлийг мэдээлээрэй
ШӨХТГ, ОБЕГ-ын хамтарсан шалгалтын хэсэг СХД-ийн 1-р хороонд байрлах 8 нэрийн дэлгүүрт өнөөдөр шалгалт хийхэд гарал үүсэл нь тодорхойгүй С1 өндгийг үнэ нэмж борлуулж байсан зөрчлийг илрүүллээ. Энэхүү зөрчилд эхний удаад сануулга өгөв. Хэрэв дахин зөрчил гаргавал торгуулийн арга хэмжээ авах юм байна.
Хатуу хөл хорионы энэ цаг үед түргэн мууддаг, хоруу чанар өндөртэй хүнсний бүтээгдэхүүн болох өндөг, майонез бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалттай холбоотой зөрчил гарсаар байна. СХД-ийн 1-р хороонд байрлах тус хүнсний дэлгүүрийн хувьд ямар компаниас өндөг худалдаж авсан гэдгээ шалгалтын хэсгийнхэнд нотолж чадсангүй. Мөн, үнэ нэмж зарж байсан зөрчил гаргажээ.
Тодруулж хэлбэл, НВЦ болон Түмэн шувуут компаниудын хувьд С1 өндгийг 340 төг, С0 өндгийг 360 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгаа. Мэргэжлийн байгууллагууд өндгийг дэлгүүрүүд 400 төгрөгөөс дээш зарах ёсгүй, ийм үйлдэл гарвал e-barimt.mn сайт болон ШӨХТГ, МХЕГ-т хандаарай хэмээснийг энэхүү шууд дамжуулалтаар иргэддээ уламжилъя.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.