TREND LIVE: Г.Дамдинням: Цагдаа намайг зам дээр 30мин зогсоосон
УИХ-ын өнөөдрийн цахим хуралдаан дээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан:
-Зам дээр байгаа хууль, хүчний байгууллагынхандаа баярлаж байгаа. Гэтэл би "УИХ-ын гишүүн хүн. Ордон дээр цуглах ажилтай" гэж хэлсээр байхад намайг зам дээр 30мин зогсоосон. Тэрний харилцаа, ойртож контакталж байгаа нь эрүүл, аюулгүй байдалтай холбоотой асуудал алга. Та нарын өгч байгаа үүрэг, даалгавар чинь бодит байдал дээр хэрэгжихгүй байна шүү" хэмээн хэлсэн бичлэг өнөөдөр цахим орчинд үзэгчдийн хамгийн үзсэн бичлэгийн нэг байлаа.
Түүний энэхүү шаардлагын хариуд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-УИХ-ын гишүүний үнэмлэхийг үндэслэж хөдөлгөөнд оролцуулах үүрэг чиглэл өгсөн байсан. Тантай харилцааны хувьд зөрчил гаргаж харилцсан гэх замын цагдаагийн хувийн дугаараар асуудлыг тодруулж бид эргэж мэдээлэх болно хэмээлээ.
Өөрийнх нь бичлэг олны дургүйцлийг төрүүлсэнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Таних танихгүй тухай асуудал огт яриагүй юм. Бичиг баримтаа үзүүлээд явдаг. Хугацаа дуусаад бүтэн хэлж чадсангүй. Харилцаа, хүний эрхийн асуудал яригдаж эхэлж байна. Ажлаа хийж байгаа хүмүүсийг ойлгож байна. Гэхдээ хүний эрхийг, халдвар хамгааллын дэглэмийг анхаарах ёстой тухай л ярьсан даа уг нь хэмээн тайлбар хийжээ.
Гэвч энэхүү тайлбар хангалттай байсангүй. Шог зураач С.Цогтбаяр хүртэл шог зураг зураад амжжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.