TREND LIVE: Аавтайгаа салах ёс гүйцэтгэх боломж олгооч, гуйж байна
Тусгай үүргийн онгоцоор энэ сарын 17-ны өдөр эх орон ирсэн эмэгтэй нас барсан аавтайгаа салах ёс хийх боломж олгооч хэмээн уйлж гуйсан LIVE хийснийг TREND LIVE онцолж байна.
Түүний аав нь гурван жилийн өмнө элэгнийхээ 65 хувийг тайруулах мэс засалд орсон бөгөөд нас барахаасаа өмнө охинтойгоо уулзчихсан юмсан хэмээн өдөрт хоёрхон халбага хоолоор голоо зогоож, бүтэн нэг сарын турш хүнд өвчтэйгээ тэмцэлдсэн боловч охиныг тусгаарлалтаас гарахаас өмнө бурханы оронд оджээ.
Тусгаарлалтад байгаа бүсгүй “Би аавдаа сүүлчийн удаа үнсүүлье гэж Улсын онцгой комиссоос өчнөөн гуйсан боловч хүндэтгэх шалтгаан биш гээд хүлээж аваагүй. Аав минь охиныгоо сүүлийн удаа харахын тулд хүнд өвчнөө үл хайхран цонхны цаанаас харчихаад буцсаныг бодохоор өр өвдөөд байна. Би хэдийгээр аавыгаа амьд сэрүүнд золгож, үнсүүлж чадаагүй ч гэлээ ядаж хамгаалалтын хувцас өмсөөд салах ёстой гүйцэтгэмээр байна, гуйж байна” хэмээн хэлсэн нь олон хүний сэтгэлийг дэнслүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.