“SpaceX Dragon” хөлгөөр хүн төрөлхтөн анх удаа зорчино
АНУ-ын Сансар судлалын станц НАСА “SpaceX Dragon” хөлгийг найман жилийн турш судалж хөгжүүлж, туршихдаа жолоочгүй хөөргөж ирсэн. Анх удаа сансрын нисгэгчдийн баг бүрэлдэхүүнийг “Dragon” хөлгөөр аялалд гаргахаар боллоо. НАСА-ын түүхэнд бичигдэх өдөр 2019 оны нэгдүгээр сарын долооны өдөр тохионо.
“Dragon” хөлгийн багт гурван сансар судлаач багтах ба жолоочтой хөөргөхөөс өмнө нисгэгчгүй хөөргөх туршилт явагдах юм байна. Сансрын шинэ хөлгийг турших нисгэгчдэд зориулж “Space X” компани хөлөг дотор ба гадна өмсөх шинэ өмсгөлүүдийг бэлдсэнээ энэ сарын эхэнд мэдэгдэж байсан.
Түүхэн аялал Флоридад байдаг НАСА-ын Кеннеди Спэйс төвөөс Фалкон-9 пуужингийн хамт хөөрнө.
Америкийн Сансар судлалын төв хүн төрөлхтнийг сансар огторгуйд аялуулах бизнесийг ихээхэн сонирхож “SpaceX” болон “Boeing” компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн. 2011 онд сансрын хөлгүүдээ чөлөөнд гаргаснаас хойш НАСА-ын судлаачид Оросын Союз хөлгөөр Олон улсын сансар судлалын станц руу аялж байгаа.
Эх сурвалж: www.cnet.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.