СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-13

МАН-ын бүлгийн хуралдааныг Я.Содбаатар даргалж байгаа аж

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж байна. Бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж байгаа үед хэн уг бүлгийг даргалах вэ гэсэн асуудлаар тус намын гишүүд нэлээд маргалдсан аж.

Эцсийн бүлэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар бүлгийн хуралдааныг даргалахаар болжээ.

Дөнгөж сая хураасан санал хураалтаар бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлаар хуралдаанд оролцсон гишүүдийн санал 29:29-өөр тэнцсэн тул дахин санал хураалт явуулахаар болжээ.

. Учир нь хурал даргалагч санал өгөх эрхгүй байдаг бөгөөд 2 талын санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналыг өгүүлдэг аж.

Хэрэв ийм тохиолдол болбол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа огцрох нь бараг тодорхой аж. Учир нь Я.Содбаатар гишүүн 33-ын бүлгийн талын гишүүн төдийгүй Д.Хаянхярвааг огцруулах санал оруулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дотны хүн юм.

Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Батзориг, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Б.Дэлгэрсайхан нар ирээгүй аж. Хоёр талын санал тэнцээд байгаа учраас хуралдаа ирээгүй гишүүдийг дуудуулж эхэлжээ. Одоогоор Н.Номтойбаяр гишүүн хөдөөнөөс ирж байгаагаа дуулгасан байна. Бусад гишүүдийг мөн дуудуулж байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.