Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэрт ачаа тээшний шинэ үйлчилгээг нэвтрүүллээ

 

Иргэд хот хооронд ачаа тээвэр явуулахдаа ихэвчлэн хувь хүнээр, замын унаанд дайж явуулдаг. Тэгвэл Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас

АТҮТ тээвэрлэлтийн үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран үзүүлж байгаа аж. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж яваа зорчигчийн тээш нь тухайн тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт тээвэрлэж болох зөвшөөрөгдөх хэмжээнээс овор хэмжээ, жингийн хувьд их бол тусгайлсан тээш тээвэрлэх автомашинаар тээвэрлэн хүргүүлнэ.

Харин тус тээшний үйлчилгээгээр бүрэн бүтэн бус сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахаас татгалзах бөгөөд бусад тээшинд гэм хор учруулах, бохирдуулах, эвгүй үнэртэй ачаа, галт зэвсэг, галын аюултай, түргэн ба өөрөө шатах, тэсрэх, дэлбэрэх, цацраг идэвхт, идэмхий болон хордуулах бодис зэрэг хууль тогтоомжоор тээвэрлэхийг хориглосон зүйлс, тэжээвэр амьтанг тээвэрлэхээр хүлээж авахыг хориглох юм байна.

70503230 510267473097641 4493594389385314304 n

71109667 393235928058195 1206633115775139840 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.