Харшлаа 11-р сараас оношлуулбал илаарших магадлал өндөртэйг эмч зөвлөж байна

 

Харшилтай хүмүүс зуны турш ямар төрлийн харшилтай гэдгээ мэдэхгүй дур мэдэн эм, эмчилгээ хийлгэн өнгөрсөн үү? Зуны улирал дууссан тул харшлыг мартаж болох ч ирэх зун дахиад л харшилд “дарлуулах” болно. Иймд яг одооноос ямар харшилтайгаа тодорхойлж, эмчилгээ хийлгэхийг Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил судлалын лабораториос зөвлөж байна.

Харшил сэдэрсэн үед харшлын сорил тавиулах нь сөрөг нөлөөтэй байдаг тул арваннэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд харшлын сорил тавиулснаар онош тань зөв гарна гэдгийг мэргэжлийн эмч зөвлөв.

Манай. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил судлалын лаборатори нь Улаанбаатар хотод зонхилон ургадаг 10 нэр төрлийн ургамлаар дотооддоо үйлдвэрлэсэн, оношилгооны сорилыг тавихаас гадна хүнс, эм гээд бүх төрлийн сорилыг авдаг байна.

71116452 487730372008579 476245545946447872 n livetv

Тус төв нь харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгалтай бол үнэ төлбөргүй сорил авдаг аж. Түүнчлэн харшлын сорилыг 3-65 насны хооронд тавьдаг байна.

Харшилтай хүмүүсийн хувьд зун эмчлэх биш урьтаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг сануулан хэлье. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил судлалын лабораториос гаргасан 10 ширхэг .

Тус төвөөс эмчилгээ хийлгэсэн иргэдийн дунд судалгаа явуулахад тасралтгүй 3-4 жил эмчлүүлсэн иргэдийн харшил нь дахиж сэдрээгүй гэнэ. Иймд харшилтай бол эмчилгээгээ тасралтгүй хийлгэснээр олон жилийн харшлаас салах боломжтойг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.