УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Ерөнхий прокурорт ханджээ
Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт хандаж буйгаа хэлсэн байна. Тэрээр “Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хүний үхэлд намайг буруутгасан. Онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэгдэнэ гэдэг чинь хэцүү. Тиймээс Ерөнхий прокурорт хандаж хүсэлт гаргаж байна. УИХ-ын гишүүний хувьд бус иргэний хувиар хүсэлт гаргаж энэхүү хэргийн үнэн мөнийг яаралтай тогтоож, шалгаж өгнө үү гэдгийг хүсэлтдээ илэрхийлсэн. Би энэ хэрэгт холбоогүй. Хэрэв миний бие холбоотой бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэжээ.
2019.8.28 ЛХАГВА №171 (6138)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.